Нууцлалын бодлого
“Дижитал Дата” ХХК (цаашид “Байгууллага” гэх) нь www.mybio.mn веб хуудсаар дамжуулан үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх) үзүүлдэг компани юм.
Энэхүү Нууцлалын бодлогоор Үйлчилгээг ашиглах үед таны хувийн мэдээллийг хэрхэн бүртгэх, ашиглах, хамгаалах, нээлттэй болгох болон тэдгээр мэдээллийг Таны оролцоотойгоор хэрхэн удирдахтай холбоотой бидний баримтлах бодлогыг тодорхойлно.
Энэхүү Нууцлалын бодлогод өөрөөр тодорхойлоогүй бол энд ашиглагдах нөхцөлүүд нь Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй нийтлэг агуулгатай байна.
Бид Хэрэглэгч бүрийн хувийн мэдээллийг аль болох бага цуглуулахыг эрмэлзэн ажилладаг. Гэвч үйлчилгээг бүрэн гүйцэт авахын тулд заавал ашиглагдах мэдээллийг заавал авах шаардлага гардаг. Үүнд:
- Овог, нэр
- Имэйл хаяг эсвэл утасны дугаар
- Бүртгүүлсэн улсын нэр (Статистик мэдээллийн хэрэгцээнд)
- Төрсөн огноо (Заавал биш)
- Хүйс (Заавал биш)
Хэрэглэгчдийн хэрэглээг илүү хялбар аюулгүй байх үүднээс бид гуравдагч эх сурвалж буюу Google ашиглан нэвтрэх эсвэл бүртгүүлэх боломж олгодог. Энэ тохиолдолд Google-ийн зүгээс Таны тодорхой мэдээллүүдийг MyBio-тай хуваалцах эсэх талаар Танаас зөвшөөрөл авдаг. Үүнд Таны овог нэр, имэйл хаяг, хүйс болон нүүр зураг байна. Та анх бүртгүүлэх үед Зөвшөөрөх товч дарснаар бидэнтэй тухайн мэдээллүүдийг хуваалцахад зөвшөөрсөнд тооцно. Хэрэв та дахин хуваалцахыг хүсэхгүй байгаа бол Google дээрх тохиргоо дээрээ засах боломжтой.
Ашиглалтын мэдээлэлд таны Интернет протокол (IP) хаяг, хөтчийн төрөл, хөтчийн хувилбар, манай Үйлчилгээнд зочилсон, төхөөрөмж тодорхойлох мэдээлэл, системийн алдаа хайх мэдээллүүд багтаж болно.
Бид Үйлчилгээнийхээ хүрээнд күүки болон түүнтэй төстэй үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалдаг. Күүки (Cookies) гэдэг нь тодорхой нэргүйгээр ялган таних үйлдэлтэй бага хэмжээний дата файлууд юм. Күүки нь вэб хуудсаас таны хөтөч рүү илгээгдэж, таны төхөөрөмж дээр хадгалагддаг. Мэдээлэл цуглуулах болон хянах зорилгоор бусад төрлийн дохио илгээх, тэмдэглэгээ хийх болон бичилт хийх хяналтын технологиуд ашиглагдаж болох ба эдгээр нь Үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой байдаг.
MyBio нь цуглуулсан өгөгдлөө дараах зорилгоор ашиглана.
- Үйлчилгээний хэвийн ажиллагаа
- Статистик тоон мэдээлэл
- Алдаа засах, системийн доголдлыг тодорхойлох.
Таны оруулсан хувийн мэдээлэл бүрийг бид үргэлж аюулгүй байдлаар хангах болно. Хувийн нууцлалтай өгөгдөл бүр дээр тайлагдашгүй алгоритм ашиглан encrypt хийж нийт 64 орон бүхий үсэг, тэмдэг болон тооны цуглуулга үүсгэдэг. Encrypt хийгдсэн өгөгдөл алдагдсан ч тайлах боломжгүй байдаг.
Хэрэглэгч болон байгууллага бүр өөрийн хувийн мэдээллээ чанга нууцална. Бидний зүгээс танаас хэзээ ч нууц үг асуухгүй бөгөөд ямар нэгэн байдлаар асуусан тохиолдолд хариулахгүй байхыг хүсье.
Бусдад хувийн мэдээллээ дэлгэх, нууц үгээ өгөх нь таны хувийн мэдээлэл алдагдах мөн цаашлаад таны бүртгэлийг устгах гэх мэт асуудал үүсэх тул тийм үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна.
Шинэчлэлт
Энэхүү нууцлалын бодлого нь 2023 оны 7 дугаар сарын 7-нд шинэчлэгдсэн болно.