Буцах

Үйлчилгээний нөхцөл


“Дижитал Дата” ХХК нь Монгол улсад үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд ба эдгээр нөхцөл нь Та болон “Дижитал Дата” ХХК-ийн хооронд байгуулагдаж буй гэрээ юм.


“Бүртгэл” гэдэг нь хувь хүн эсвэл байгууллага / аж ахуйн нэгж (өөрөөр хэлбэл “Та”, “Хэрэглэгч” эсвэл хамтад нь “Хэрэглэгчид” гэх)-ийн хадгалан ашиглаж буй MyBio энгийн бүртгэлийг илэрхийлнэ. Хэрэглэгчийн баталгаажуулсан имэйл хаяг эсвэл гар утасны дугаар нь Бүртгэлийн салшгүй хэсэг байна.


Дараах нөхцөлүүдийг анхааралтай уншина уу. MyBio-д бүртгүүлж, нэвтэрч, хайлт хийж, мэдээлэл оруулж, холбоос үүсгэж, үйлчилгээг бүхэлд нь болон хэсэгчлэн ашиглаж байгаа нь заасан нөхцөлүүдтэй уншиж танилцсан, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн таны баталгаа болно. Та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол MyBio-г ашиглах эрхээ нэн даруй цуцална уу.



1. Ерөнхий заалт


1. www.mybio.mn нь “Дижитал Дата” ХХК компанийн албан ёсны үйлчилгээ /вэбсайт/ бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг үйлчилгээг ашиглахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.


2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч манай үйлчилгээнд бүртгүүлэхээс өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.


3. Хэрэв Та аливаа компани, хуулийн этгээд эсвэл байгууллагын өмнөөс Бүртгэл ашиглаж эсвэл нээж байгаа бол Та тухайн Байгууллагын эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд түүнийг төлөөлөн энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдүүлэхээ мэдэгдэж, баталгаа гаргаж байгаа болно.


4. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд “Дижитал Дата” ХХК (цаашид “Байгууллага” гэх) болон хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) хамтран хяналт тавина.


2. Хэрэглэгч ба бүртгэл үүсгэх


1. Хэрэглэгч бүртгэл үүсгэх үед хамгийн түрүүнд үйлчилгээний нөхцөлтэй танилцан, зөвшөөрсний үндсэн дээр албан ёсоор хэрэглэгч буюу гишүүн болно. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй үед хэрэглэгч болох боломжгүй.


2. Яс, үндэс, хүйс харгалзахгүй 14 ба түүнээс дээш насны хүн бүр бүртгэл үүсгэх бүрэн эрхтэй. Ямар ч тохиолдолд MyBio-г 14--өөс доош насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хяналтын дор ашиглах ба Таны нас 14 буюу түүнээс дээш болохыг баталгаажуулж байгаа болно.


3. Хэрэглэгчийн нэр нь тухай хэрэглэгчийг илтгэх нэр тул дахин давтагдашгүй байна.


4. Хэрэглэгч нэг имэйл хаягаар зөвхөн нэг л бүртгэл үүсгэх боломжтой.


5. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.


6. Хэрэглэгч зөвхөн өөрийн имэйл хаяг эсвэл утасны дугаараар бүртгүүлнэ. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдэдээ (14-өөс доош насны) нээж өгөхөөс бусад тохиолдолд бусдын хаяг, нэр, зургийг ашиглан бүртгүүлэхийг хатуу хориглоно.


7. Хэрэглэгч ямар нэгэн аргаар бусдыг доромжлох, ялгаварлах, зүй бус үг хэрэглэх хатуу хориотой ба тухайн тохиолдолд бүртгэлийг устгах хүртэлх арга хэмжээг авна.


8. Хэрэглэгч садар самуун сурталчлах хатуу хориотой ба тухайн тохиолдолд бүртгэлийг бүр мөсөн устгах арга хэмжээ авна.


9. Хэрэглэгч бусдын контент, вебсайт, бичиг баримт, зураг, нийтлэл, дуу, санааг зөвшөөрөлгүй оруулсан тохиолдолд байгууллага хариуцахгүй ба хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой.


10. Хэрэглэгч хүссэн үедээ хүсэлт гарган MyBio үйлчилгээний гишүүнчлэлээс татгалзах бүрэн эрхтэй.


3. Вэбсайт ба түүний үйл ажиллагаа


1. Вэбсайт дээр байрлах MyBio лого, зураг, хөдөлгөөнт анимэйшн, тэмдэгтүүд нь байгууллагын өмч бөгөөд энэхүү лого, зураг, хөдөлгөөнт анимэйшн, тэмдэгтүүдийн загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хатуу хориглоно.


2. Хэрэглэгч вэбсайтын талаарх санал гомдол, шинэ санаа, санал хүсэлт, шүүмж зэргийг журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх бүрэн эрхтэй.


3. Вэбсайтын үйл ажиллагаа доголдсон, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд сошиал хаягууд болон Discord дахь тусламжийн сервер дээр байгууллага мэдэгдэнэ.


4. MyBio вэбсайт нь бүрэн автомажсан бөгөөд Таныг ашиглах үед хөндлөнгөөс ямар нэг хүн оролцдоггүй. Зөвхөн доголдол болон алдаа гарсан үед эсхүл хэрэглэгч хүсэлт гаргасан үед оролцоно.


5. Вэбсайтыг буруу аргаар ашиглах, санаатайгаар гэм хор учруулах, кодыг засах, доголдуулахыг хатуу хориглоно.


6. Вэбсайтын загвар, бүтэц, зураг, үг үсгийг хуурамчаар өөрчлөхийг хатуу хориглоно.



Шинэчлэлт


Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 7 дугаар сарын 7-нд шинэчлэгдсэн болно.